Цаг хэд вэ?

Showing posts with label улс төр. Show all posts
Showing posts with label улс төр. Show all posts

Saturday, January 19, 2008

Татварын єршєєл дахин vзvvлэх бололтой

Татварын єршєєл vзvvлэх бас нэгэн хуулийг боловсруулж эхэллээ. Оны ємнєхєн Татварын багц хуулийг хэрэгжvvлэх тухай хуулийг баталж татварын байгууллагад бvртгvvлэлгvй нууцаар vйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжvvдэд энэ сарын нэгнээс эхлэн зургаан сарын хугацаанд єршєєл vзvvлэхээр болсон билээ.Харин дараагийн єршєєлийн хууль нь татвараа нуун дарагдуулсан гэмт vйлдэл нь хэрэг бvртгэл, мєрдєн байцаалтын шатанд байгаа иргэд, аж ахуйн нэгжvvдийг єршєєлд хамруулахаар тусгах гэж байгаа аж. Энэ асуудал ємнє батагдсан Татварын багц хуулийг хэрэгжvvлэх тухай хуульд тусгахаар ярьж байсан ч тусгай хуулиар зохицуулах хэрэгтэй гэж vзэн сугалж vлдээгээд байгаа юм. Жилд дунджаар 20 орчим хvн татвар нуун дарагдуулснаас хууль хяналтын байгууллагад шалгагддаг аж.

Татварын ерєнхий хуулийг шинэчилнэ

УИХ-ын Тєсвийн байнгын хороо хуралдаж татварын ерєнхий хуулиин шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ.1992 онд батлагдсан энэ хууль 10 гаруй жил мєрдєгдєж байгаа бєгєєд энэ хугацаанд татварын байгууллагын бvтэц зохион байгуулалт, татвар тєлєгчидтэй харьцах харьцаанд єєрчлєлт орсон, байцааж шалгахаасаа vйлчилгээ vзvvлдэг болж байгаа зэргээс vvдэн энэ хуулийг шинэчлэх хэрэгтэй болжээ. Тухайлбал, одоо мєрдєж байгаа хуулиар гурван жил тутам байгууллага, аж ахуйн нэгжvvдийг шалгаж, хvн хvч, хєрєнгє их зардаг байна. Тиймээс хоморголон шалгахыг зогсоож зєвхєн сонголт хийж шалгаж байхаар хуулийн тєсєлд тусгаад байна. Vvнтэй холбоотойгоор татварын бvртгэл мэдээллийн нэгдан сан бий болгохоор мєн хуульд тусгажээ.

2007 онд гавьяат 5 тєржээ

Аймгийн ИТХ-ын Тэргvvлэгчид 2007 онд Монгол улсын тєрийн дээд шагнал, одон медалиар шагнуулах 104 хvний тодорхойлолт материалыг хvлээн авч судлан,Тэргvvлэгчдийн хуралдаанд оруулж МУ-ын Гавьяат цолоор 5, Хєдєлмєрийн гавьяаны улаан тугийн одонгоор-10, Алтангадас одонгоор 43, Хєдєлмєрийн хvндэт медалиар 43, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хvндэт медалиар 3, Алдарт Эхийн одонгоор 118 хvнийг тус тус шагнуулахаар Монгол Улсын Ерєнхийлєгчид уламжлан хvргvvлснээс ХГУТО-оор 1, Алтангадас одонгоор 9, ХХМ-иар 11,Цэргийн гавъяаны одонгоор 1, Алдарт Эхийн 1,2-р одонгоор 109 хvн шагнагджээ.

Шилдэг аж ахуйн нэгжvvд шалгарлаа

Орхон аймгийн 2007 оны шилдэг аж ахуйн нэгжээр дараах байгууллагууд шалгарав. "Хvнд vйлдвэрийн салбарын шилдэг байгууллагаар" Б.Цэгмэд захиралтай "Очир тєв" ХХК, "Хєнгєн vйлдвэрийн салбарын шилдэг байгууллагаар" Є.Мянганбаяр захиралтай "Эрдэнэт хивс" ХК, "Хvнсний vйлдвэрлэлийн салбарын шилдэг байгууллагаар" С.Чимгээ захиралтай "Эрдэнэт шанд" ХХК, "Худалдааны салбарын шилдэг байгууллагаар" Д.Єсєхбаяр захиралтай "Орхон чандмань" ХХК, "Vйлчилгээний салбарын шилдэг байгууллагаар" Ч.Баттуяа захиралтай "Эрдэнэт-Булганы цахилгаан тvгээх сvлжээ" ТЄХК, "Боловсрол, эрvvл мэнд, соёл урлагийн салбарын шилдэг байгууллагаар" Ж.Лхагвасvрэн захиралтай Технологийн сургууль, "Хэвлэл, мэдээллийн шилдэг байгууллагаар" Д.Галбаатар даргатай Уулын баяжуулах "Эрдэнэт" vйлдвэрийн Маркетинг, мэдээллийн хэлтэс, "Банк санхvvгийн шилдэг байгууллагаар" К.Даулетбай захиралтай ХААН банк, "Ажлын байр бий болгогч шилдэг байгууллагаар" Арие Саде захиралтай "Шим технологи" ХХК тус тус шалгарав. Харин ."Шилдгийн шилдэг байгууллагаар" Ж.Дамдинжав захиралтай "Эрдмин" ХХК тодорч МVХАVТ-ын "Гран-При" цом, єргємжлєл хvртлээ.

Monday, January 14, 2008

Монголын далбаатай хєлєг ба мєнгєний нууц суваг

НVБ-ын Олон улсын далайн байгууллагын дэргэдэх Дэлхийн их сургуулийг тєгсч, далайн харилцаагаар улсын эдийн засгийн хєгжилд нєлєєлєх боломжыг судлан боловсруулсан тєслийн эзэн боловсон хvчний vл ойшаан хэлмэгдvvлж тєрийн єндєр албан тушаалтны тєрсєн хvvхэд, тєрсєн дvv эмэгтэй нар улсынхаа далбааг ашиглуулах эрх олгох дархан vvрэг євєртлєн Сингапур руу явж байсан нь тэртээ 2002-2003 оны орчимд юм. Улсынхаа далбааг ашиглуулж эхэлсэн эхний хэдэн жилд манай тєсєвт гурван сая орчим ам.доллар тєлєгдсєн баримт бий. Харин 2006 оны орчимд 600 мянга орчим ам.доллар тєлєгдєж байж. Далайн харилцааны олон жилийн тvvхэн уламжлалтай улсуудын тодорхойлж байгаагаар Монголын далбааг ашиглаж байгаа хєлєг онгоц огцом єссєєр байхад улсад нь орох тvрээсийн тєлбєр, албан ёсны татвар багассан нь хачирхалтай. Тэр нь албан татварын тєлєлтийг багасгах сонирхол хэн нэгэнд байсны vр дvн байж мэднэ. Єндєр эрх мэдэлтэй нэгэн л ашиг сонирхолоо биелvvлж, гvйцээж чадах бичигдээгvй жаяг манай нийгэмд гарцаагvй тогтсон шvv дээ. Эсвэл Монгол Улсын далбааг дэлхийн аль ч улс ашигласныхаа тєлєє монголчуудад єгдєг тєлбєрийг замын дундаас татдаг суваг, агуулдаг сав байж бас мэдэх.

Д.Батбаатараас бусад нь яах бол

Хєдєлмєрчидтэй уулзаж тэдний санал бодлыг сонсох vеэрээ Монгол Улсын Засгийн газрын тэргvvн Хонгор суманд ийнхvv уул уурхай эрхлэгчид хууль бусаар ажиллаж химийн хорт бодис ашигласнаар газар, ус, агаарыг цианит натри, мєнгєн усаар хордуулах vндэс бvрдvvлсэн. Yvнд шат шатандаа хяналт тавьж ажиллах ёстой тєрийн бvх шатны байгууллага, ялангуяа мэргэжлийн хяналтын байгууллага хангалтгvй ажилласнаас болсон гээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн ємнєєс Дархан-Уул аймгийн Хонгор сумын ард иргэдээс уучлал гуйжээ.

Энэ нь єнгєрсєн оны дєрєвдvгээр сарын 23-ны єдрєєс хойш танхимаараа vгсч, шат шатны байгууллагын дарга нартаа vг заан єгч Хонгор суманд хордлого байхгvй. Байгаль орчин, газар, шороо, усан дахь цианит натри, мєнгєн усны агуулга зєвшєрєгдєх хэмжээнээс хэтрээгvй байгаа. Хонгор сумын мал vхэж, хээл хаяж байгаа нь малын бруцеллёз євчинтэй холбоотой. Хvний биеэр элдэв юм туурсан нь хамуу, тэмбvv, салхин цэцэг, хувцас хэрэглэлийн харшил зэргээр нэрлэж ирсэн албаны хvмvvсийн амыг нэгмєсєн таглах нь тэр. Чухам ийм vгийг Ерєнхий сайд асан М.Энхболдоос эхлээд Эрvvл мэндийн сайд асан Д.Туяа, УМХГ-ын дарга Б.Батбаатар, ОБЕГ-ын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаяр, ОБЕГ-ын дарга асан П.Даш гээд байгаль орчны байцаагчид, мэргэжлийн хяналтын байцаагч, аймаг сумын засаг дарга нар, Монгол Улсын гавьяат эмч Жамбалжав, Хонгор сумын хvний их эмч Цэцгээ нар хvртэл ам нэгтэйгээр хоолой нийлvvлэн хэлж байсан. Тэд бvр нэг хvний биеэр бvтэн туураад гарсан яр шархыг дээгvvрх нь хєхний даруулганы, дундуурх нь дотуур хувцасны, хєлєєр байгаа нь оймсны харшил байна гэж, дахин дахин гараад бvр нvvрээр гарсан шархыг орчин vеийн хамуу ийм байдаг юм гэж иргэдээр тохуурхаж байлаа.

Тєр засгийн байгууллагууд, мэргэжлийн хяналт, байгаль орчны байгууллагууд хариуцлагагvй ажилласнаас болоод тус суманд химийн хорт бодис алдагдсан. Yvнээс болж хордлого гарч, саармагжуулах ажил хийсэн ч vvний vр дvнг нарийн мэргэжлийн байгууллагаар тогтоогоогvйгээс ард иргэдийн дунд эргэлзээ бий болж энэ нь даамжирсаар тєрд итгэх итгэлийг байхгvй болгож байна гэж Ерєнхий сайд тов тодорхой хэлсэн нь нэр тєрєє аврах гэж худал хуурмаг яригчдын аман дундуур алгадах шиг боллоо. Ямар сайндаа ердєє энэ уулзалт болохын урд єдєр Иргэний хєдєлгєєний намынхны шаардлагын ємнєєс “Би улстєрийн биш, тєрийн алба хашдаг хvн. Би ажлаа зохих ёсоор хийж байгаа гэж vзэж байна. Хэн нэгний хэлснээр огцроод байдаг ч хvн биш” гээд сууж байсан УМХГ-ын дарга Д.Батбаатар сайн дураараа огцорлоо. Тэрээр Хонгор суманд болсон энэ уулзалтад оролцчихоод хєдєє ажиллах томилолтоо ч дуусгалгvй эргэн ирж ємнє нь хэлж байсан vгнээс нь хойш 24 цаг ч єнгєрєєгvй байхад “Ерєнхий сайд Хонгор суманд ажиллахдаа УМХГ-ыг хангалтгvй ажилласан гэж дvгнэлээ. Иймд би УМХГ-ын даргын энэ албан тушаалд ажиллах ёс суртахууны эрхгvй гэж vзээд сайн дураараа огцорч байна” гэхэв.

АРДЧИЛАЛ ТҮҮХЭЭ БИЧИЖ ЭХЭЛЛЭЭ

Олон жилийн ємнє, хvvхэд ахуйдаа л Хувьсгалын музейд хєл тавьдаг байж билээ. Єєрєє ч зорьж очихгvй нь мэдээж. Ангиараа бараг л “хvчиндэх” шахуу л тийш зvглэнэ.

Харин єчигдєр бол сониучирхаж зочлов.Учир тэнд 18 жилийн тvvхтэй гэх эрийн цээнд хvрсэн Ардчиллынхан єєрсдийн тvvхээ бичжээ. Идэр есийн хvйт тачигнаж байгаа энэ vед Yндэсний тvvхийн музейн хэсэгхэн талбай халуун дулаан байв. Хvний хєл ч тасралтгvй цував. Учир нь дээр хэлсэнчлэн Yндэсний тvvхийн музейд Ардчилсан хувьсгалын танхим нээгджээ. “Монголчууд энэ их ордны гадаа хэдэн мянгаараа цугларч, тэсгим хvйтнийг ажиралгvй, эрх чєлєєгєє шаардаж дарангуйлагч дэглэмийг сєрєн зогссон билээ.

Жагсагчдын дунд оюутнууд, лам нар, ажилчид, тvvнчлэн эрх чєлєєнийхєє тєлєє єлсгєлєн зарласан ардчилсан vзэлт хэсэг залуус байлаа. Итгэл vнэмшлийнхээ хvчээр тэд коммунист эрх баригчдыг засгийн эрхээс буулгажээ. Хэдхэн сарын дараа чєлєєт сонгуулиар эрх чєлєєт Монгол Улс мэндэлсэн байна. Эрх чєлєєгєє олох нь ямагт амаргvй байдгийг би мэдэх бєгєєд та бvхний тэр тэвчээр зоригийг Америкчууд бахархдаг юм” гэж Монголын ардчилалаар бахархаж vг унагасан АНУ-ын Ерєнхийлєгч Жорж Буш хэлсэн vгийг иш болгосон нь сонин содон харагдаж байлаа.

Ардчиллын анхдагчдын тvvх нэгийг єгvvлэв. Анхны ерєнхийлєгч П.Очирбатын ёслол хvндэтгэлийн ажиллагаандаа ємсч байсан дээл, малгай, гутал, Ардчиллын дууч гэж алдаршсан С.Цогтсайхан агсны эгшиглvvлж, гарт элэгдсэн тэр л банзан гитар шилэн хоргон дотор байлаа. Тэр гитарыг хараад дахин эгшиглvvлж, тvvний дуулж байсан “Хонхны дуу”-г аялах хvсэл тєрж байсан юм. Мєн Ардчиллыг vндэслэгч, алтан хараацай гэж нэрлэгддэг анхдагчдын гэрэл зургууд, УИХ-д сонгогдож байсан гишvvдийн vнэмлэх, О.Дашбалбар агсны хийж бvтээсэн зvйлvvд гээд сонирхолтой содон, ийм зvйл байсан юм уу гэмээр ч vзмэрvvд олон байлаа. Жанжны талбай, Ялалт кино театрын ємнє хэдэн мянгаараа цугларч сэтгэл зvрхээ нэгтгэн тэмцэж байсныг гэрэл зургийн хальснаа буулгасан байв. Єнєєдєр ямар нэг жагсаал цуг¬лаан болоход тухайн vеийнх шиг талбайг бvрхсэн олон мянган хvн ирж, сэтгэл зvрх, дуу хоолойгоо нэгтгэн тэмцэх болов уу гэсэн бодол єєрийн эрхгvй тєрж байв.

Танхимд байх vзвэр, бvтээлvvд Ардчилсан хувьсгалын хонх цангинаж байсан vед аваачих шиг л болсон юм. Ардчиллын дуу хоолой болж, итгэл алдралгvй тэмцэж байсан Ардчиллын анхдагчид туулж єнгєрvvлсэн єдрvvдээ гэрэл зургийн хальснаас харж, уйтгар гуниг, урам зоригтойгоор алхаж явсан хєгжилтэй мєчvvдээ эргэн дурсч байсан юм. Ертєнцийн сонорт Ардчиллын уухайг хадааж байсан анхдагчид маань гэрэл зургийн хальсанд, басхvv “амьдаараа” ч хууч хєєрєєд л ёстой л нэг тvvх хvvрнэж єглєє.

Friday, January 11, 2008

Аалзны тор


Аалзны тор өгүүлэл анх гарснаас хойш даруй дөрвөн жил өнгөрлөө. Үүнээс хойш “Аалзны тор - 3”, “Аалзны тор - 4” гэсэн өгүүллүүдийг Монгол улсын иргэн миний бие тус тус бичиж хэвлүүлсэн билээ. “Аалзны тор – 2” гэсэн бичвэр надад хамаагүй, зөвхөн эхний өгүүллийг унтраах, гуйвуулах зорилготой юм байна гэдгийг гярхай уншигч нарт зориулж нэгэнт өгүүлсэн. Үүнээс гадна “Аалзны тор - 5”, “Аалзны тор - 6” гэх мэтийн цувралууд ч гарч байсан нь надад огтоос хамаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Нэгэнт “Аалзны тор -2” гэсэн бичвэрийг зөвшөөрч буй мэтээр өөрийн дараагийн өгүүллийг үүний араас “3” хэмээн дугаарлаж эхэлсэн нь асуудлыг гуйвуулж, хэн дуртай нь энэ нэрийг ашиглан юу дуртайгаа бичиж болно гэсэн сэдэл өгсөн учир үүнээс хойш өөрийнхөөрөө явахаар шийдлээ.