Цаг хэд вэ?

Monday, January 14, 2008

Д.Батбаатараас бусад нь яах бол

Хєдєлмєрчидтэй уулзаж тэдний санал бодлыг сонсох vеэрээ Монгол Улсын Засгийн газрын тэргvvн Хонгор суманд ийнхvv уул уурхай эрхлэгчид хууль бусаар ажиллаж химийн хорт бодис ашигласнаар газар, ус, агаарыг цианит натри, мєнгєн усаар хордуулах vндэс бvрдvvлсэн. Yvнд шат шатандаа хяналт тавьж ажиллах ёстой тєрийн бvх шатны байгууллага, ялангуяа мэргэжлийн хяналтын байгууллага хангалтгvй ажилласнаас болсон гээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн ємнєєс Дархан-Уул аймгийн Хонгор сумын ард иргэдээс уучлал гуйжээ.

Энэ нь єнгєрсєн оны дєрєвдvгээр сарын 23-ны єдрєєс хойш танхимаараа vгсч, шат шатны байгууллагын дарга нартаа vг заан єгч Хонгор суманд хордлого байхгvй. Байгаль орчин, газар, шороо, усан дахь цианит натри, мєнгєн усны агуулга зєвшєрєгдєх хэмжээнээс хэтрээгvй байгаа. Хонгор сумын мал vхэж, хээл хаяж байгаа нь малын бруцеллёз євчинтэй холбоотой. Хvний биеэр элдэв юм туурсан нь хамуу, тэмбvv, салхин цэцэг, хувцас хэрэглэлийн харшил зэргээр нэрлэж ирсэн албаны хvмvvсийн амыг нэгмєсєн таглах нь тэр. Чухам ийм vгийг Ерєнхий сайд асан М.Энхболдоос эхлээд Эрvvл мэндийн сайд асан Д.Туяа, УМХГ-ын дарга Б.Батбаатар, ОБЕГ-ын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаяр, ОБЕГ-ын дарга асан П.Даш гээд байгаль орчны байцаагчид, мэргэжлийн хяналтын байцаагч, аймаг сумын засаг дарга нар, Монгол Улсын гавьяат эмч Жамбалжав, Хонгор сумын хvний их эмч Цэцгээ нар хvртэл ам нэгтэйгээр хоолой нийлvvлэн хэлж байсан. Тэд бvр нэг хvний биеэр бvтэн туураад гарсан яр шархыг дээгvvрх нь хєхний даруулганы, дундуурх нь дотуур хувцасны, хєлєєр байгаа нь оймсны харшил байна гэж, дахин дахин гараад бvр нvvрээр гарсан шархыг орчин vеийн хамуу ийм байдаг юм гэж иргэдээр тохуурхаж байлаа.

Тєр засгийн байгууллагууд, мэргэжлийн хяналт, байгаль орчны байгууллагууд хариуцлагагvй ажилласнаас болоод тус суманд химийн хорт бодис алдагдсан. Yvнээс болж хордлого гарч, саармагжуулах ажил хийсэн ч vvний vр дvнг нарийн мэргэжлийн байгууллагаар тогтоогоогvйгээс ард иргэдийн дунд эргэлзээ бий болж энэ нь даамжирсаар тєрд итгэх итгэлийг байхгvй болгож байна гэж Ерєнхий сайд тов тодорхой хэлсэн нь нэр тєрєє аврах гэж худал хуурмаг яригчдын аман дундуур алгадах шиг боллоо. Ямар сайндаа ердєє энэ уулзалт болохын урд єдєр Иргэний хєдєлгєєний намынхны шаардлагын ємнєєс “Би улстєрийн биш, тєрийн алба хашдаг хvн. Би ажлаа зохих ёсоор хийж байгаа гэж vзэж байна. Хэн нэгний хэлснээр огцроод байдаг ч хvн биш” гээд сууж байсан УМХГ-ын дарга Д.Батбаатар сайн дураараа огцорлоо. Тэрээр Хонгор суманд болсон энэ уулзалтад оролцчихоод хєдєє ажиллах томилолтоо ч дуусгалгvй эргэн ирж ємнє нь хэлж байсан vгнээс нь хойш 24 цаг ч єнгєрєєгvй байхад “Ерєнхий сайд Хонгор суманд ажиллахдаа УМХГ-ыг хангалтгvй ажилласан гэж дvгнэлээ. Иймд би УМХГ-ын даргын энэ албан тушаалд ажиллах ёс суртахууны эрхгvй гэж vзээд сайн дураараа огцорч байна” гэхэв.

No comments: