Цаг хэд вэ?

Monday, January 14, 2008

Сонгуулийн ємнєх хамгийн том сорил "Ард тvмний элч" эхэллээ

Монгол Улсад єрнєсєн ардчилсан хувьсгалын vр дvнд анхны чєлєєт сонгууль явуулсан тvvхэн тэмдэглэлт vеэс хойш даруй 18 жилийн нvvрийг vзжээ. Энэ хугацаанд бид олон ч удаагийн сонгуулийг ардаа орхиж, чамлахааргvй туршлага хуримтлуулсан билээ.
Энэ жилийн хувьд парламентын ээлжит сонгуулийн жил.
Улс тєрийн халуун уур амьсгал ид єрнєж, хvн бvхэн дор бvртээ дараагийн сонголтын тухай ярьж байгаа энэ vед манай сайт тєр засаг хийгээд улс тєрчдийн vйл ажиллагаанд vнэлэлт дvгнэлт єгєх, тэдний vйл ажиллагаанд дэмжлэг vзvvлэх, нийгмийн санаа бодлыг тандах, олон нийтийн сонгуулийн боловсролд бага ч болтугай нэмэр болох vvднээс «Ард тvмний элч-2008» санал асуулгийг бvтэн жилийн хугацаанд явуулаад байна.






Бидэнд тєрийн эрх барих дээд байгууллагад тєлєєллєє сонгох тvvхэн хариуцлагатай мєч нэгэнт хаяанд тулж иржээ. Сонгуулийн чимээ наашлах ахуйд улс тєрийн нам хєдєлгєєнvvд бодлого чиглэлээ гаргаж, мєрийн хєтєлбєрєє боловсруулахын зэрэгцээ ил далд судалгаа, сунгаа, санал асуулгыг єєр зуураа хийж, тандаж суугаа бизээ.
УИХ-ын ээлжит хугацаа дуусгавар болж ирэх сонгууль болоход ердєє л зургаахан сарын хугацаа vлдсэн. Єнєєдєр тєр барьж байгаа тvшээд ч, магадгvй єнгєрсєн сонгуулиас єнєєдрийн сонгууль хvртэл єєрийгєє сойж байгаа эрхэмvvд ч, ирэх сонгуулийн єнгийг тольдон, сонгуулийн чимээнтэй дєрєє харшуулан яваа бизээ. УИХ-ын сонгууль гэдэг бол тєрд намайг хэн тєлєєлж чадах вэ гэдгийг сонгох, жинхэнэ ард тvмний элчийг сонгох их хариуцлагын vе. Тиймээс тєрийн эрх барих дээд байгууллагад хэний нэрийг дэвшvvлж, хэн миний ємнєєс тєрд дуу хоолой болж чадах вэ гэдгийг магадгvй, олон жилийн сонгуулийн алдаа оноондоо дулдуйдаж єнєєдєр нэгийг бодож, хоёрыг тунгааж суугаа нь лавтай. Энэ хариуцлагатай vvргээ бид ухамсарлаж зєв бодолтой, зєв сонголтоо хийх хэрэгтэй болж байна.

Харин энэ удаа бидний итгэлийг хvлээж, тєрд биднийг тєлєєлж чадах тєрийн тvшээд хэн байх бол.
Мэдээж хэрэг техник технологи єндєр хєгжихийн хэрээр бvх нийтийн санал асуулгыг онлайнаар явуулах нь тvvхэн дэвшилтэд vйл явдал гэдэгтэй хэн ч маргахгvй бизээ. Энэ ч утгаар манай «Оллоо.МН» сайт «Ард тvмний элч-2008» онлайн санал асуулгыг явуулаад байна. Ийнхvv санал асуулгыг онлайнаар авч байгаа нь манай улсын хувьд анхдагч тєдийгvй дэвшилтэт санал санаачлага юм. Хэдий энэ албан ёсны бус боловч сонгуулийн ємнєхєн хамгийн олон хvнийг хамруулж, хамгийн урт хугацаанд ард тvмнээс vнэлэлт єгєх, хамгийн олон хэлбэрээр санал авч байгаагаараа єндєр ач холбогдолтой тєдийгvй нэр дэвшигчдийн хувьд сонгуулийн ємнєх хамгийн том сорил болох нь дамжиггvй юм.

Єнг

No comments: