Уг төслөөр нэг машины стандарт гаражийг өдрөөр,хүн хүчээр,дарааллаар бариж дуусгахыг үзүүлэв.
Цаг хэд вэ?
Saturday, January 19, 2008
Бие даалт
|
| What's new with Google CalendarJust launched! Stay on task with Google Calendar on your iPhone And much more... Ever since we launched Google Calendar, we've been listening to our users and working hard to make Google Calendar even better. Here are a few of the features we've added:
|
©2008 Google - Google Calendar for Organizations - Home - Overview - Terms of Use - Program Policies - Privacy Policy - Help Center | ||
Posted by мөнхбаатар.ч at 3:16 AM 0 comments
Labels: хичээл
Татварын єршєєл дахин vзvvлэх бололтой
Татварын єршєєл vзvvлэх бас нэгэн хуулийг боловсруулж эхэллээ. Оны ємнєхєн Татварын багц хуулийг хэрэгжvvлэх тухай хуулийг баталж татварын байгууллагад бvртгvvлэлгvй нууцаар vйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжvvдэд энэ сарын нэгнээс эхлэн зургаан сарын хугацаанд єршєєл vзvvлэхээр болсон билээ.Харин дараагийн єршєєлийн хууль нь татвараа нуун дарагдуулсан гэмт vйлдэл нь хэрэг бvртгэл, мєрдєн байцаалтын шатанд байгаа иргэд, аж ахуйн нэгжvvдийг єршєєлд хамруулахаар тусгах гэж байгаа аж. Энэ асуудал ємнє батагдсан Татварын багц хуулийг хэрэгжvvлэх тухай хуульд тусгахаар ярьж байсан ч тусгай хуулиар зохицуулах хэрэгтэй гэж vзэн сугалж vлдээгээд байгаа юм. Жилд дунджаар 20 орчим хvн татвар нуун дарагдуулснаас хууль хяналтын байгууллагад шалгагддаг аж.
Posted by мөнхбаатар.ч at 2:28 AM 0 comments
Labels: улс төр
Татварын ерєнхий хуулийг шинэчилнэ
УИХ-ын Тєсвийн байнгын хороо хуралдаж татварын ерєнхий хуулиин шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ.1992 онд батлагдсан энэ хууль 10 гаруй жил мєрдєгдєж байгаа бєгєєд энэ хугацаанд татварын байгууллагын бvтэц зохион байгуулалт, татвар тєлєгчидтэй харьцах харьцаанд єєрчлєлт орсон, байцааж шалгахаасаа vйлчилгээ vзvvлдэг болж байгаа зэргээс vvдэн энэ хуулийг шинэчлэх хэрэгтэй болжээ. Тухайлбал, одоо мєрдєж байгаа хуулиар гурван жил тутам байгууллага, аж ахуйн нэгжvvдийг шалгаж, хvн хvч, хєрєнгє их зардаг байна. Тиймээс хоморголон шалгахыг зогсоож зєвхєн сонголт хийж шалгаж байхаар хуулийн тєсєлд тусгаад байна. Vvнтэй холбоотойгоор татварын бvртгэл мэдээллийн нэгдан сан бий болгохоор мєн хуульд тусгажээ.
Posted by мөнхбаатар.ч at 2:27 AM 0 comments
Labels: улс төр
2007 онд гавьяат 5 тєржээ
Аймгийн ИТХ-ын Тэргvvлэгчид 2007 онд Монгол улсын тєрийн дээд шагнал, одон медалиар шагнуулах 104 хvний тодорхойлолт материалыг хvлээн авч судлан,Тэргvvлэгчдийн хуралдаанд оруулж МУ-ын Гавьяат цолоор 5, Хєдєлмєрийн гавьяаны улаан тугийн одонгоор-10, Алтангадас одонгоор 43, Хєдєлмєрийн хvндэт медалиар 43, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хvндэт медалиар 3, Алдарт Эхийн одонгоор 118 хvнийг тус тус шагнуулахаар Монгол Улсын Ерєнхийлєгчид уламжлан хvргvvлснээс ХГУТО-оор 1, Алтангадас одонгоор 9, ХХМ-иар 11,Цэргийн гавъяаны одонгоор 1, Алдарт Эхийн 1,2-р одонгоор 109 хvн шагнагджээ.
Posted by мөнхбаатар.ч at 2:26 AM 0 comments
Labels: улс төр
Шилдэг аж ахуйн нэгжvvд шалгарлаа
Орхон аймгийн 2007 оны шилдэг аж ахуйн нэгжээр дараах байгууллагууд шалгарав. "Хvнд vйлдвэрийн салбарын шилдэг байгууллагаар" Б.Цэгмэд захиралтай "Очир тєв" ХХК, "Хєнгєн vйлдвэрийн салбарын шилдэг байгууллагаар" Є.Мянганбаяр захиралтай "Эрдэнэт хивс" ХК, "Хvнсний vйлдвэрлэлийн салбарын шилдэг байгууллагаар" С.Чимгээ захиралтай "Эрдэнэт шанд" ХХК, "Худалдааны салбарын шилдэг байгууллагаар" Д.Єсєхбаяр захиралтай "Орхон чандмань" ХХК, "Vйлчилгээний салбарын шилдэг байгууллагаар" Ч.Баттуяа захиралтай "Эрдэнэт-Булганы цахилгаан тvгээх сvлжээ" ТЄХК, "Боловсрол, эрvvл мэнд, соёл урлагийн салбарын шилдэг байгууллагаар" Ж.Лхагвасvрэн захиралтай Технологийн сургууль, "Хэвлэл, мэдээллийн шилдэг байгууллагаар" Д.Галбаатар даргатай Уулын баяжуулах "Эрдэнэт" vйлдвэрийн Маркетинг, мэдээллийн хэлтэс, "Банк санхvvгийн шилдэг байгууллагаар" К.Даулетбай захиралтай ХААН банк, "Ажлын байр бий болгогч шилдэг байгууллагаар" Арие Саде захиралтай "Шим технологи" ХХК тус тус шалгарав. Харин ."Шилдгийн шилдэг байгууллагаар" Ж.Дамдинжав захиралтай "Эрдмин" ХХК тодорч МVХАVТ-ын "Гран-При" цом, єргємжлєл хvртлээ.
Posted by мөнхбаатар.ч at 2:14 AM 0 comments
Labels: улс төр
Tuesday, January 15, 2008
УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИ БАЙГУУЛАГДСАНЫ 15 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
Одоогоос арван таван жилийн өмнө УТБА байгуулагдан өдгөө 15 дахь өвлөө үзэж байна.Энэ сургууль байгуулагдсанаар Монголын олон арван залууст улс төрийн боловсрол олгож,шинэ тогтолцоо,шинэ нийгмийн харилцаанд ард иргэдээ дасан зохицоход нь онолын болон практик мэдлэгийг олгож, иргэн бүрийн маань хүсэн хүлээж, мөрөөдөж байгаа тогтолцоонд хүрэх хугацааг ойртуулж яваа тус сургуулийн удирдлага болон эрдэмтэн багш нартаа ажлын өндөр амжилт,амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе.Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Ч.Мөнхбаатар
Posted by мөнхбаатар.ч at 1:23 AM 1 comments
Labels: Мэндчилгээ
Monday, January 14, 2008
Монголын далбаатай хєлєг ба мєнгєний нууц суваг
Posted by мөнхбаатар.ч at 10:00 PM 0 comments
Labels: улс төр
Д.Батбаатараас бусад нь яах бол
Хєдєлмєрчидтэй уулзаж тэдний санал бодлыг сонсох vеэрээ Монгол Улсын Засгийн газрын тэргvvн Хонгор суманд ийнхvv уул уурхай эрхлэгчид хууль бусаар ажиллаж химийн хорт бодис ашигласнаар газар, ус, агаарыг цианит натри, мєнгєн усаар хордуулах vндэс бvрдvvлсэн. Yvнд шат шатандаа хяналт тавьж ажиллах ёстой тєрийн бvх шатны байгууллага, ялангуяа мэргэжлийн хяналтын байгууллага хангалтгvй ажилласнаас болсон гээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн ємнєєс Дархан-Уул аймгийн Хонгор сумын ард иргэдээс уучлал гуйжээ.
Энэ нь єнгєрсєн оны дєрєвдvгээр сарын 23-ны єдрєєс хойш танхимаараа vгсч, шат шатны байгууллагын дарга нартаа vг заан єгч Хонгор суманд хордлого байхгvй. Байгаль орчин, газар, шороо, усан дахь цианит натри, мєнгєн усны агуулга зєвшєрєгдєх хэмжээнээс хэтрээгvй байгаа. Хонгор сумын мал vхэж, хээл хаяж байгаа нь малын бруцеллёз євчинтэй холбоотой. Хvний биеэр элдэв юм туурсан нь хамуу, тэмбvv, салхин цэцэг, хувцас хэрэглэлийн харшил зэргээр нэрлэж ирсэн албаны хvмvvсийн амыг нэгмєсєн таглах нь тэр. Чухам ийм vгийг Ерєнхий сайд асан М.Энхболдоос эхлээд Эрvvл мэндийн сайд асан Д.Туяа, УМХГ-ын дарга Б.Батбаатар, ОБЕГ-ын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаяр, ОБЕГ-ын дарга асан П.Даш гээд байгаль орчны байцаагчид, мэргэжлийн хяналтын байцаагч, аймаг сумын засаг дарга нар, Монгол Улсын гавьяат эмч Жамбалжав, Хонгор сумын хvний их эмч Цэцгээ нар хvртэл ам нэгтэйгээр хоолой нийлvvлэн хэлж байсан. Тэд бvр нэг хvний биеэр бvтэн туураад гарсан яр шархыг дээгvvрх нь хєхний даруулганы, дундуурх нь дотуур хувцасны, хєлєєр байгаа нь оймсны харшил байна гэж, дахин дахин гараад бvр нvvрээр гарсан шархыг орчин vеийн хамуу ийм байдаг юм гэж иргэдээр тохуурхаж байлаа.
Тєр засгийн байгууллагууд, мэргэжлийн хяналт, байгаль орчны байгууллагууд хариуцлагагvй ажилласнаас болоод тус суманд химийн хорт бодис алдагдсан. Yvнээс болж хордлого гарч, саармагжуулах ажил хийсэн ч vvний vр дvнг нарийн мэргэжлийн байгууллагаар тогтоогоогvйгээс ард иргэдийн дунд эргэлзээ бий болж энэ нь даамжирсаар тєрд итгэх итгэлийг байхгvй болгож байна гэж Ерєнхий сайд тов тодорхой хэлсэн нь нэр тєрєє аврах гэж худал хуурмаг яригчдын аман дундуур алгадах шиг боллоо. Ямар сайндаа ердєє энэ уулзалт болохын урд єдєр Иргэний хєдєлгєєний намынхны шаардлагын ємнєєс “Би улстєрийн биш, тєрийн алба хашдаг хvн. Би ажлаа зохих ёсоор хийж байгаа гэж vзэж байна. Хэн нэгний хэлснээр огцроод байдаг ч хvн биш” гээд сууж байсан УМХГ-ын дарга Д.Батбаатар сайн дураараа огцорлоо. Тэрээр Хонгор суманд болсон энэ уулзалтад оролцчихоод хєдєє ажиллах томилолтоо ч дуусгалгvй эргэн ирж ємнє нь хэлж байсан vгнээс нь хойш 24 цаг ч єнгєрєєгvй байхад “Ерєнхий сайд Хонгор суманд ажиллахдаа УМХГ-ыг хангалтгvй ажилласан гэж дvгнэлээ. Иймд би УМХГ-ын даргын энэ албан тушаалд ажиллах ёс суртахууны эрхгvй гэж vзээд сайн дураараа огцорч байна” гэхэв.
Posted by мөнхбаатар.ч at 7:01 PM 0 comments
Labels: улс төр
Сонгуулийн ємнєх хамгийн том сорил "Ард тvмний элч" эхэллээ
Монгол Улсад єрнєсєн ардчилсан хувьсгалын vр дvнд анхны чєлєєт сонгууль явуулсан тvvхэн тэмдэглэлт vеэс хойш даруй 18 жилийн нvvрийг vзжээ. Энэ хугацаанд бид олон ч удаагийн сонгуулийг ардаа орхиж, чамлахааргvй туршлага хуримтлуулсан билээ.
Энэ жилийн хувьд парламентын ээлжит сонгуулийн жил.
Улс тєрийн халуун уур амьсгал ид єрнєж, хvн бvхэн дор бvртээ дараагийн сонголтын тухай ярьж байгаа энэ vед манай сайт тєр засаг хийгээд улс тєрчдийн vйл ажиллагаанд vнэлэлт дvгнэлт єгєх, тэдний vйл ажиллагаанд дэмжлэг vзvvлэх, нийгмийн санаа бодлыг тандах, олон нийтийн сонгуулийн боловсролд бага ч болтугай нэмэр болох vvднээс «Ард тvмний элч-2008» санал асуулгийг бvтэн жилийн хугацаанд явуулаад байна.
Бидэнд тєрийн эрх барих дээд байгууллагад тєлєєллєє сонгох тvvхэн хариуцлагатай мєч нэгэнт хаяанд тулж иржээ. Сонгуулийн чимээ наашлах ахуйд улс тєрийн нам хєдєлгєєнvvд бодлого чиглэлээ гаргаж, мєрийн хєтєлбєрєє боловсруулахын зэрэгцээ ил далд судалгаа, сунгаа, санал асуулгыг єєр зуураа хийж, тандаж суугаа бизээ.
УИХ-ын ээлжит хугацаа дуусгавар болж ирэх сонгууль болоход ердєє л зургаахан сарын хугацаа vлдсэн. Єнєєдєр тєр барьж байгаа тvшээд ч, магадгvй єнгєрсєн сонгуулиас єнєєдрийн сонгууль хvртэл єєрийгєє сойж байгаа эрхэмvvд ч, ирэх сонгуулийн єнгийг тольдон, сонгуулийн чимээнтэй дєрєє харшуулан яваа бизээ. УИХ-ын сонгууль гэдэг бол тєрд намайг хэн тєлєєлж чадах вэ гэдгийг сонгох, жинхэнэ ард тvмний элчийг сонгох их хариуцлагын vе. Тиймээс тєрийн эрх барих дээд байгууллагад хэний нэрийг дэвшvvлж, хэн миний ємнєєс тєрд дуу хоолой болж чадах вэ гэдгийг магадгvй, олон жилийн сонгуулийн алдаа оноондоо дулдуйдаж єнєєдєр нэгийг бодож, хоёрыг тунгааж суугаа нь лавтай. Энэ хариуцлагатай vvргээ бид ухамсарлаж зєв бодолтой, зєв сонголтоо хийх хэрэгтэй болж байна.
Харин энэ удаа бидний итгэлийг хvлээж, тєрд биднийг тєлєєлж чадах тєрийн тvшээд хэн байх бол.
Мэдээж хэрэг техник технологи єндєр хєгжихийн хэрээр бvх нийтийн санал асуулгыг онлайнаар явуулах нь тvvхэн дэвшилтэд vйл явдал гэдэгтэй хэн ч маргахгvй бизээ. Энэ ч утгаар манай «Оллоо.МН» сайт «Ард тvмний элч-2008» онлайн санал асуулгыг явуулаад байна. Ийнхvv санал асуулгыг онлайнаар авч байгаа нь манай улсын хувьд анхдагч тєдийгvй дэвшилтэт санал санаачлага юм. Хэдий энэ албан ёсны бус боловч сонгуулийн ємнєхєн хамгийн олон хvнийг хамруулж, хамгийн урт хугацаанд ард тvмнээс vнэлэлт єгєх, хамгийн олон хэлбэрээр санал авч байгаагаараа єндєр ач холбогдолтой тєдийгvй нэр дэвшигчдийн хувьд сонгуулийн ємнєх хамгийн том сорил болох нь дамжиггvй юм.
Єнг
Posted by мөнхбаатар.ч at 6:47 PM 0 comments
Labels: Онигоо
Гүзээний оньсого
УИХ-ын гишvvн асан Б.Чадраа Шинжлэх ухааны академийн дэд ерєнхийлєгч байхдаа "изотол" алдсан хэргээр буруутгагджээ. Тvvний эрдэмтэн нарийн бичгийн даргаар олон жил ажилласан яруу найрагч Д.Отгонсvрэн зохиолчдын хороогоор ороод гарахдаа сонин болгон Чадраа дарга" Гvрийг дагаад нисэхийг шахав. Ширийг/ Ширэндэв гуайг хэлжээ/ дагаад vхэхийг шахав" гэсэн шог тараагаад алга болжээ.
Posted by мөнхбаатар.ч at 6:44 PM 0 comments
Labels: Онигоо
Дэгжин сахлын эд шид
Нэгэн vе УИХ-ыг талийгаач эрхэм гишvvн Наранцацралт, гишvvн асан Содхvv, Дэмбэрэлцэрэн гээд гоёмсог сахалтай эрчvvд эзэгнэн байв аа. Тэгээд Содхvv гишvvн сахлаа бvр ч чамин болгохсон гэж єдрийн бодол шєнийн зvvд болж явжээ. Тэгээд мань эр бодож бодож эхлээд халимагнаасаа бєєн vс тайруулаад чамирхан нааж vзвэл салхи хєдєлмєгц л халиуран намираад байж. Хуу татаж хаяад суганыхаа vснээс хэсгийг аваад наасанд орос эхнэрийн хулмасны vнэр vнэртээд байж гэнэ. Бас л хусаж хаяад дор байдаг онгон vснээс хусаж аваад наагаад vзсэн байна. Сахал ч гэж сахал донжтой гэдэг ч хязгааргvй чамин болоодохсон аж. Хvvхнvvд тvvн рvv талимарсан нvдээр харах болгонд л сайхь сахал сєрвєс хийн босч дэгжин сахлын ид шид танигджээ. Тvvнийг сонссон хошин шогийн мастер Дэмчиг "Аргагvй шvv. Ховор vснээс авсан сахал ховор л байж таар аа" гээд жоохойж суужээ.
Posted by мөнхбаатар.ч at 6:41 PM 0 comments
Labels: Онигоо
Гүндалайг ав
УИХ-ын танхимд эрлэгийн элч морилж ирээд "За та нараас нэгийг чинь авна даа" гэхэд бvгд л ширээнээсээ ухран зайлж, хэн нэгнээ ємнєє хийн пижигнэжээ. Эрлэгийн элч хамгийн ємнє гvйж явсан Ч.Арвин гишvvнийг барьж аваад учраа хэлтэл урьдаас нь "Хаана байна? Тэр эрлэгийн элч чинь. Манай намын хамаг сор болсон гишvvдийг чи тvvгээд аваад байхдаа яадаг юм бэ? Хуралдаа сууна гэж байдаггvй суухаараа дандаа хэрvvл уруул дэгдээж явдаг тэр Л.Гvндалайг аваад яв" гэжээ . Эрлэгийн элч, эрхэм гишvvн хоёрын яриаг сонсож байсан сэтгvvлч Лодоншарав гуай " Арвин ч ганц балайруулж чадаад уснаас хуурай гарчихлаа шvv" хэмээн дуу алджээ.
Posted by мөнхбаатар.ч at 6:32 PM 0 comments
Labels: Онигоо
АРДЧИЛАЛ ТҮҮХЭЭ БИЧИЖ ЭХЭЛЛЭЭ
Олон жилийн ємнє, хvvхэд ахуйдаа л Хувьсгалын музейд хєл тавьдаг байж билээ. Єєрєє ч зорьж очихгvй нь мэдээж. Ангиараа бараг л “хvчиндэх” шахуу л тийш зvглэнэ.
Харин єчигдєр бол сониучирхаж зочлов.Учир тэнд 18 жилийн тvvхтэй гэх эрийн цээнд хvрсэн Ардчиллынхан єєрсдийн тvvхээ бичжээ. Идэр есийн хvйт тачигнаж байгаа энэ vед Yндэсний тvvхийн музейн хэсэгхэн талбай халуун дулаан байв. Хvний хєл ч тасралтгvй цував. Учир нь дээр хэлсэнчлэн Yндэсний тvvхийн музейд Ардчилсан хувьсгалын танхим нээгджээ. “Монголчууд энэ их ордны гадаа хэдэн мянгаараа цугларч, тэсгим хvйтнийг ажиралгvй, эрх чєлєєгєє шаардаж дарангуйлагч дэглэмийг сєрєн зогссон билээ.
Жагсагчдын дунд оюутнууд, лам нар, ажилчид, тvvнчлэн эрх чєлєєнийхєє тєлєє єлсгєлєн зарласан ардчилсан vзэлт хэсэг залуус байлаа. Итгэл vнэмшлийнхээ хvчээр тэд коммунист эрх баригчдыг засгийн эрхээс буулгажээ. Хэдхэн сарын дараа чєлєєт сонгуулиар эрх чєлєєт Монгол Улс мэндэлсэн байна. Эрх чєлєєгєє олох нь ямагт амаргvй байдгийг би мэдэх бєгєєд та бvхний тэр тэвчээр зоригийг Америкчууд бахархдаг юм” гэж Монголын ардчилалаар бахархаж vг унагасан АНУ-ын Ерєнхийлєгч Жорж Буш хэлсэн vгийг иш болгосон нь сонин содон харагдаж байлаа.
Ардчиллын анхдагчдын тvvх нэгийг єгvvлэв. Анхны ерєнхийлєгч П.Очирбатын ёслол хvндэтгэлийн ажиллагаандаа ємсч байсан дээл, малгай, гутал, Ардчиллын дууч гэж алдаршсан С.Цогтсайхан агсны эгшиглvvлж, гарт элэгдсэн тэр л банзан гитар шилэн хоргон дотор байлаа. Тэр гитарыг хараад дахин эгшиглvvлж, тvvний дуулж байсан “Хонхны дуу”-г аялах хvсэл тєрж байсан юм. Мєн Ардчиллыг vндэслэгч, алтан хараацай гэж нэрлэгддэг анхдагчдын гэрэл зургууд, УИХ-д сонгогдож байсан гишvvдийн vнэмлэх, О.Дашбалбар агсны хийж бvтээсэн зvйлvvд гээд сонирхолтой содон, ийм зvйл байсан юм уу гэмээр ч vзмэрvvд олон байлаа. Жанжны талбай, Ялалт кино театрын ємнє хэдэн мянгаараа цугларч сэтгэл зvрхээ нэгтгэн тэмцэж байсныг гэрэл зургийн хальснаа буулгасан байв. Єнєєдєр ямар нэг жагсаал цуг¬лаан болоход тухайн vеийнх шиг талбайг бvрхсэн олон мянган хvн ирж, сэтгэл зvрх, дуу хоолойгоо нэгтгэн тэмцэх болов уу гэсэн бодол єєрийн эрхгvй тєрж байв.
Танхимд байх vзвэр, бvтээлvvд Ардчилсан хувьсгалын хонх цангинаж байсан vед аваачих шиг л болсон юм. Ардчиллын дуу хоолой болж, итгэл алдралгvй тэмцэж байсан Ардчиллын анхдагчид туулж єнгєрvvлсэн єдрvvдээ гэрэл зургийн хальснаас харж, уйтгар гуниг, урам зоригтойгоор алхаж явсан хєгжилтэй мєчvvдээ эргэн дурсч байсан юм. Ертєнцийн сонорт Ардчиллын уухайг хадааж байсан анхдагчид маань гэрэл зургийн хальсанд, басхvv “амьдаараа” ч хууч хєєрєєд л ёстой л нэг тvvх хvvрнэж єглєє.
Posted by мөнхбаатар.ч at 6:15 PM 0 comments
Labels: улс төр
Sunday, January 13, 2008
Friday, January 11, 2008
буш
http://news.google.com/news?imgefp=AyWeWfepYHMJ&imgurl=www.maysville-online.com/content/articles/2008/01/10/ap/headlines/d8u3k5680.jpg
Posted by мөнхбаатар.ч at 9:13 PM 0 comments
Labels: буш
Аалзны тор
Posted by мөнхбаатар.ч at 9:03 PM 0 comments
Labels: улс төр